Бидний тухай

 “ЭГҮН КОНСТРАКШН” ХХК-ийн Зөөврийн сууцны үйлдвэр нь уламжлалт барилга угсралтын технологид шинэ шинэлэг технологийг нэвтрүүлж, хямд өртөгтэй, хүний ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлсэн, экологид ээлтэй, стандартын шаардлагад нийцсэн зөөврийн сууцыг үйлдвэрлэн худалдаалах эрхэм зорилготойгоор 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд  өнөөдөр зах зээл дээр үйлдвэрлэлийн хийц, зориулалтаараа ялгаатай төрөл бүрийн загвар дизайнтай зөөврийн сууц, байгууламжийг чанарын өндөр түвшинд хурдан шуурхай найдвартай хийж гүйцэтгэж байна.


Үүнд:

  • Оффис, ажлын байр
  • Амины орон сууц
  • Зуслангын сууц
  • Дэлгүүр, ТҮЦ
  • Хээрийн байгууламж, кемп
  • Харуул хамгаалалтын байр
  • Ариун цэврийн байгууламж, душ
  • Нийтийн байр, агуулах
  • Хөргүүрт контэйнер
  • Ажилчдын цайны газар
  • Орон сууцны тагны доторлогоо, тохижилт
  • Төрөл бүрийн терраз
  • Сүүдрэвч, саравч, савлуур, сандал

Манай зөөврийн сууц байгууламжийг уул уурхай, барилга орон сууцны компаниуд, аялал жуулчлал амралтын газрууд мөн хувь хүн иргэд өөрсдийн ахуйн хэрэгцээнд хүссэн зориулалтаараа ашиглах боломжтой бөгөөд бид хэрэглэгчиддээ жилийн 4 улиралд  ашиглах боломж, авсаархан, хямд өртөг, чанартай тохилог тав тухтай байдлын баталгааг  санал болгож байна. Бид бүтээгдэхүүнийхээ хийцлэлд 1-2 жилийн баталгаат хугацаа өгнө.


БИДНИЙ ДАВУУ ТАЛ 

  • Үндэсний үйлдвэрлэгч компани
  • Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг
  • Уян хатан үнийн бодлого
  • Чанараар ялгарах бүтээгдэхүүн үйлчилгээ, баталгаат хугацаатай
  • Зураг төсөл гаргаж зургийн дагуу хийж гүйцэтгэдэг 

АЛСЫН ХАРАА

  • Шинэлэг технологи дээр суурилсан барилга орон сууцны үйлдвэрлэлийн хөтөч байна 

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Уламжлалт барилга угсралтын технологид шинэ шинэлэг технологийг нэвтрүүлж, хямд өртөгтэй, хүний ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлсэн, экологид ээлтэй, стандартын шаардлагад нийцсэн зөөврийн сууц, сэндвич барилгыг үйлдвэрлэн худалдаалахад оршино 

ҮНЭТ ЗҮЙЛС 

  • Тэмүүлэлтэй мэргэшсэн ажилтан
  • Үйлчлүүлэгч, харилцагчийн сэтгэл ханамж, итгэл найдвар
  • Шударга ил тод байдал
  • Орчин үеийн шинэлэг шийдэлд тулгуурласан бүтээл
  • Хамтдаа хөгжиж дэвших
  • Чадварлаг багын үйл ажиллагаа 

БИДНИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД

БИДНИЙ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧИД